Эхлэл Мэдээ “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
МэдээУлс төр

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав.

Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм.Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...