Эхлэл Мэдээ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
МэдээУлс төр

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.12/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм- эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг онцоллоо.

Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв.

Элчин сайд Марчюлёните Европын холбоо, Монгол Улсын харилцаа нь нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан болохыг дурдаж, цаашид хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Европын Холбоо, Монгол Улс хоорондын анхдугаар “Бизнес ба хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах тал дээр Европын Холбоо анхаарал хандуулж, цаашид хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...